
Оны онцлох хүнээр Ромын пап лам Францисыг нэрлэж байна. Пап ламын суудалд залраад 9 сар болж байгаа ч баян хоосны ялгаа, нийгмийн шударга ёс, ил тод байдал, эмэгтэйчүүдийн эрх, ижил хүйстнүүдийн асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлж чадсан гэж түүнийг дүгнэжээ. Үүнээс гадна дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд папын тухай эерэг мэдээлэл хүргэж байсан юм. Тиймээс ч олон улсын тавцан дахь хамгийн нэр хүндтэй эрхмээр тодруулжээ. Тэрээр ёс суртахууны үнэ цэнэ, оюун санааны үнэт зүйлийг олон нийтэд тунхаглан сурталчилдаг билээ. Францис “Time” сэтгүүлийн онцлох хүнээр тодорсон гурав дахь удаагийн пап болж байна. Түүнээс өмнө хоёрдугаар хоёрдугаар Жон Паул 1994 онд, 13-р Жон 1962 онд тодорч байсан ажээ. “Time” сэтгүүл оны онцлох хүнээр пап ламын дараагаар Эдуард Сноуден, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч,Тед Круз, Сирийн ерөнхийлөгч Башар Ассад нарыг нэрлэжээ.
Сэтгэгдэл (1)