Өчигдөр олон улсын сансрын станцын хөргүүрийн системд доголдол гарчээ. Гэхдээ НАСА-гийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, үргэлжлүүлж байна. Станцын гадаад хөргүүрийн хоёр шахуургын нэг нь агаарын температур дээд цэгтээ хүрсэнээс шалтгаалаад унтарчээ. Гадаад хөргүүр нь сансарын станцын төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж, аммиакыг дамжуулах симтем юм. Энэ нь станцын үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Шинжээчид цорго эвдэрсэнээс гэмтэл гарсан гэж үзэж байгаа бөгөөд одоо хүртэл засах гэж оролдож байна. НАСА-гийн сансрын станцад өмнө нь хэзээ ч гэмтэл гарч байгаагүй ажээ. Expedition 38 нэртэй сансрын судалгаа нь 2014 оны гуравдугаар сар хүртэл үргэжилнэ.







