Шүдний эмч нар чихэр идэх нь шүд хорхойтуулах шалтгаан болдогийг анхааруулсаар ирсэн. Гэхдээ Берлиний “Organo Balance” нэртэй био технологийн пүүсийн эрдэмтдийн ачаар энэ бүхэн төгсгөл болж мэдэх нь ээ. Чихэрлэг зүйл идсэний дараа шүдэнд нян үлдэж, цооруулдаг гэж үздэг юм. Тэгвэл эрдэмтэд чихрэн доторх муу нянг багасгаж, шүд цооролтыг бууруулах арга бодож олжээ. Энгийн чихэр идсэнээр шүдэнд нян аажмаар тархаж, ялгарсан хүчил нь пааланг гэмтээдэг. Паалан аажмаар хууларсаар шүдний цооролт үүсч эхэлдэг байна. Хэд хэдэн туршилтын дараа шүд цооролтын шалтгаан болдог нян агуулаагүй чихрийг зохион бүтээж чаджээ. Ингээд энэ чихрээ сайн дурын 60 хүнд туршиж үзэхэд нян агуулаагүй мөртлөө амт чанарын хувьд ялгагдах зүйлгүй гэж оролцогчдын гуравны нэг нь хариулсан гэнэ. Үүнээс гадна туршилтанд оролцсон хүмүүсийн шүлсэнд хорт бактерийн түвшин харьцангуй бага гарсан байна. Мөн амны хөндий дэх бусад ашигтай бактериудыг устгадаггүй болохыг тогтоолоо.

