
Саяхан Малайзад дахин нэг монгол бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан бүсгүй Малайзын тал өөрийгөө егүүтгэсэн гэж мэдэгдэж байгаа ч түүний ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар дахин нэг шинэ баримт олдлоо. Тодруулбал, амиа алдсан Э гэх бүсгүй Малайзын хүн хамгийн их цугладаг захын үүдэнд өөрийгөө боомилсон байдалтай байсан аж.
Юутай ч талийгаачийн ар гэрийнхэн Малайзруу явж цогцсыг авчрах бүх талын боломжийг хөөцөлдөж байгаа бөгөөд Гадаад хэргийн яамны Консулын газраас ч тодорхой тусламжийг үзүүлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)