
Баатар болохын тулд заавал агуу зүйл бүтээх шаардлагагүй болохын тод жишээг 11 настай Бразиль хүү харууллаа. Жан Фернандез хэмээх зоригт хүү машинд дайруулах гэж байсан нохойг замаас гаргаж тусалжээ. Нохойг аврах явцад хүү өөрөө ч дайруулах эрсдэлтэй байсан юм. Гэвч аюулд орсон амьтныг аврахын төлөө зам руу гүйж очиж, машиныг зогсоосон байна. Энэ хүүгийн тухай мэдээлэл нийгмийн сайтуудад цацагдсан бөгөөд хүмүүс түүний сайхан сэтгэлийг биширч байна. Харин нохойг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд шарх нь эдгэрч эхэлжээ.




Сэтгэгдэл (2)