
Компьютер ачааллаж байхад хөргүүрийн систем ажиллаж байдаг бөгөөд үүнийг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Тэгвэл ухаалаг гар утсанд энэ төрлийн технологи нэвтэрч эхэлсэн байна. NEC компани усан хөргүүрийн системтэй CPU-г зах зээлд нийлүүлж эхэлжээ. Сонирхолтой нь, аливаа маркетингийн бүтээгдэхүүн ихэнхдээ бүх хүнд зориулагдсан байдаг бол NEC компанийн бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл хэлбэрээр ашиглах боломжтой гэнэ. Жишээ нь, ямар нэгэн мэдээлэл гар утсанд ирэхэд гэрэл асах эсвэл утасны зүүлт шиг гэрэлтэж харагдах юм. Учир нь, утасны зүүлт хийдэг гогцооны доор X 06E хэмээх ус шүүх цорго байх бөгөөд энэ нь утасны процессорыг хөргөх үүрэгтэй. Ингэснээр утас удаан хугацаагаар ачааллаж, хэт халахаас урьдчилан сэргийлэх юм. Мөн эд юмс гэрэлтэж харагддаг байна. Энэ технологи нь HD дэлгэцтэй, 13.1MP камертай утсанд хэрэглэгдэх бөгөөд эхний ээлжинд Японд худалдаалагдахаар болжээ.