
Найз залуу А-гийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан 21 настай бүсгүй амиа алдлаа гэх хэрэг нийгмийг цочирдуулам мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр уг хэрэг гарсан. ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүнийг дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц гэгчийг хамтран амьдрагч 33 настай Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоон мөрдөн байцаалт явуулж байна. Талийгаач эмчлүүлж байхдаа шархаа даахгүй нас барсан" гэв. Тэгвэл нас барсан бүсгүйн гэмтлийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт цогцсыг шинжлүүлэхээр явуулсан ба дүгнэлт нь өнөөдөр гарах байсан ч ирэх нэг дэх өдөр болон хойшилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/