
Бангладеш улсын дээд шүүх лалын шашны удирдагч Абдул Кадер Муллаг цаазаар авах шийдвэрийг хэвээр үлджээ. Түүнийг 1971 оны Пакистаны тусгаар тогтнолын дайны үеэр хүн төрөлхтний эсрэг дайн өдүүлсэн гэж үзэж байна. Харин лалын шашны намын ахмад удирдагч энэ хэргийг үгүйсгээр ирсэн юм. Мулла бол Бангладешийн гэмт хэргийн шүүхээс цаазын ялаар шийтгэгдээд буй таван удирдагчийн нэг. Тэднийг 1971 оны зөрчлийн үеэр 3 сая орчим хүнийг үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэсэн тооцоог 2010 онд гаргасан байдаг. Мулла нь энгийн ард иргэдийн амь нас, үнэт зүйлийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял авсан Жаматын туслахаар ажиллаж байжээ. Түүнийг Пакистаны хүчийг ашиглан Зүүн Пакистан, Бангладеш улсын тусгаар тогтнолыг тэмцлийг зогсоох үйл ажиллагаанд хамтран оролцсон гэж үзжээ. Өмнө нь Бангладешийн хэдэн мянган иргэд жагсч, дайн өдөөсөн этгээдүүдэд цаазын ял өгөхийг уриалж байсан юм. Гэхдээ хүний эрхийн байгууллагууд бусад орны жишгийн дагуу өөрийгөө хамгаалах боломж олгох хэрэгтэй мэдэгджээ.