Өчигдөр зам тээврийн осол, хэргийн 358 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослоор нэг хүн нас барсан байна. Харин гэмтсэн хүн 18, хүүхэд 4 байгааг Замын цагдаагийн газраас
мэдээллээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 72, согтуугаар
замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон иргэд ес бүртгэгджээ.Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын 4-р багын нутагт иргэн Г нь гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн жижүүрт ирсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус аймгийн Матад сумын 4-р багын нутаг Зүүн Богд-Уул гэх газар улсын дугааргүй Бүргэд-5 маркын мотоциклтой Г онхолдсон байдалтай олдсон байжээ. Мөн БГД Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын автобусны буудлын урд замд марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 56-р сургуулийн сурагч 13 настай эмэгтэй мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин зугтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)