
Өчигдөр Йемений Радда хотод хуримын ёслолын үеэр халдлага гарчээ. Хуримын машиныг мөргөсний улмаас шатаж, 13 хүн амиа алдсан байна. Уг хэрэгт Аль-Кайда бүлэглэлийг буруутгаж байгаа бөгөөд Йемен дэхь тус бүлэглэл хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдагт тооцогддог. Хохирогчдын дийлэнх нь гадаадын иргэд, эмэгтэйчүүд байгаа тул гэмт этгээдүүд Америкт уурласан уураа ингэж гаргасан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.