
Эдан Кауч хэмээх 16 настай америк хүү өнгөрсөн зургадугаар сард согтуугаар машин жолоодож явсны улмаас осол гаргаж, дөрвөн хүний амийг хохироосон юм. Шүүхээс түүнд бусдын амь насыг хохироосон гэдэг үндэслэлээр 10 жилийн хорих ял төлөвлөжээ. Гэвч Кауч хүү согтууруулах ундааг хуульд заасан хэмжээнээс гурав дахин ихээр хэрэглэсэн тул прокурорууд 20 жилийн яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэтэл өмгөөлөгч нь хүүг “тансаглал”-ын өвчинд нэрвэгдсэн тул ял оноохыг түр хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүү баян учраас ялаас мултрах ёстой гэж өмгөөлөгч заргалдсан нь шүүгч нарын дургүйцлийг хүргэсэн байна. Ер нь, америкийн өсвөр насны хүүхдүүд ёс суртахууны доройтолд орсоныг буу зэвсэг барьж, багш нараа хөнөөгсдийн хэрэг харуулж байгаа. Дээр дурдсан Кауч хүү баян айлын ганц хүү бөгөөд эцэг нь буруутай үйлдэл хийхэд нь зэмлэж байгаагүй ажээ. Өмнө нь тэрээр 14 настай нүцгэн охинтой ухаангүй хэвтэж байхыг цагдаа нар олсон бөгөөд эцэг эх нь ямар ч шийтгэл өгөөгүй байна. Түүнийг гэм буруутай үйлдэл хийх бүрт эцэг нь 450 мянган долларыг хувийн өмгөөллийн төвд төлж, аргалдаг байжээ. Ийнхүү мөнгө, эрх мэдэл нь олон удаа гэмээс зугтах шалтгаан болсон юм.