Хүмүүс яагаад хов хоосон лааз худалдан авдаг бол гэж та гайхаж байна уу? Тэгвэл Франц оюутан Антони Дэбли өнгөрсөн зун энэ санааг бодож олсоноос хойш их хэмжээний ашиг олжээ. Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Францын Montcuq мужийн цэвэр агаараар лаазаа дүүргэжээ. 22 настай Дэбри энэ санааг бодож олоод вэбсайтад мэдээллээ байршуулсаны дараа Францын сонин ярилцлага авч нийтлэсэн байна. Гэтэл ердөө гурван долоо хоногийн дотор 1000 захиалга хүлээн авсан бөгөөд бүтээгдэхүүндээ маш сонирхолтой маркетингийн арга хэрэглэсэн ажээ. “Цэвэр агаараар амьсгалах боломжтой энэ бүтээгдэхүүнээс чанарыг мэдрэх болно. Хоосон мэт санагдах боловч 10 литр агаар шахсан” гэж тайлбарлажээ. Ингээд нэг лаазыг нь 7,5 доллараар зарсан байна.




Сэтгэгдэл (5)