Хятад улсын иргэн 7 настай Ян Жинлог гэдэг хүү хар багаасаа чадалтай хүн болох нь мэдэгдэж эхэлжээ. Нэгдүгээр ангид ч орж амжаагүй тэрээр аавыгаа үүрээд явдаг, бүтэн шуудай гурилыг түвэггүй өргөөд авчирдаг болсон гэнэ. Анх харахад 7 настай Ян Жинлог бол хэт таргалсан жирийн Хятад хүүхэд шиг харагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол агуу хүчтэй хүүхэд юм. Тэр биеэрээ олс ороож байгаад 1,8 тонн жинтэй автомашиныг түвэггүй чирээд явдаг ажээ. Ян хүү одоо 50 кг жинтэй боловч түүний булчингийн масс илүү хурдтай өсөж эхэлжээ. Ян Жинлог ийм чадалтай болсон явдал аавынх нь өгдөг тусгай хоолноос болсон гэж хөршүүд нь тайлбарладаг.





