
Порно кино үзэх нь донтуулж, мэдрэмтгий байдлаа алдахад хүргэдэг гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Америкийн нийгмийн зүтгэлтэн, зохиолч Наоми Уолф олон жилийн судалгааныхаа дүнд садар самуун кино, зурагт хуудсанд донтсон эрчүүд найз бүсгүй, эхнэрээ алдах магадлал өндөр байдгийг судалгаагаар тогтоожээ. Учир нь түүнээс гэр бүлийн зөвлөгөө авахаар ирсэн эмэгтэйчүүд порно бичлэгт донтсон нөхрүүд нь бэлгийн сулралтай болсон тухай хэлж байсан гэнэ. Ер нь, садар самуун дүрс, бичлэг үзсэн хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус болдог гэсэн дүгнэлтийг Наоми хийжээ. Тэрээр шинээр гарсан номондоо ч энэ санаагаа тусгасан байна. Эмэгтэйчүүд, эрчүүдийн сэтгэлд нийцүүлж амьдрах дургүй учраас садар самуун бичлэгт донтсон нөхрөөсөө салах шийдвэр гаргадгийг анхаарууллаа.
Сэтгэгдэл (3)