Нисдэг машиныг аль 1980-аад онд зохион бүтээж байсан бөгөөд өнөөдөр шинэ зүйл биш болжээ. Саяхан Массачусетын их сургуулийн судлаачид агаарт хөөрч, газарт буудаг бөгөөд хоёр суудалтай машин зохион бүтээсэн байна. Энэ нь нисдэг машин 4 суудалтай байдаг гэсэн ойлголтыг эвдэж, нислэгийн зурвасгүйгээр хөөрч болно гэдгийг баталж чаджээ. Энэхүү хөдөлгүүр нь жижиг машины хэлбэртэй боловч зам дээгүүр бас цэцэрлэгт хүрээлэнд явах боломжтой. Мөн агаар дээр машинаа жолоодож болох юм. Агаарт зогсолтгүйгээр 800 км хурдлах боломжтой бөгөөд магадгүй замын түгжрэлээс зугтах шилдэг арга байж болох юм. "TF-X" гэдэг нэртэй энэ машин нь 30 метр хүртэл өндөрт хөөрөх чадвартай. Гэхдээ ийм загварын машиныг гаргаж ирсэн судалгааны багийнхан 12 жилийн дотор худалдаанд гаргах боломжтой гэж үзэж байна.











