
АНУ-ын Колорада мужид 6 настай хүүг бэлгийн дарамт учруулсан гэж сургуулийн удирдлагууд үзжээ. Сонирхолтой нь хүү ердөө л ангийнхаа охины гар дээр үнссэн байна. Үүнийг харсан сургуулийн багш нар бэлгийн дарамт учрууллаа хэмээн бүтэн өдөржингөө үймжээ. Харин хүүгийн ээж Женнифер Саундерс зургаахан настайдаа хүүг яагаад ийм хүндээр хүлээн авч ойлгохгүй байна гэж гомдоллосон гэнэ. Тэрээр “Миний хүү секс гэж юу юм бэ гэж надаас асуусан. Тэр хийсэн үйлдлээ өөрөө ухаарахгүй байна шүү дээ” хэмээн ярьжээ. Сургуулийн уншлагын хичээл дээр хүүхдүүд сахилгагүйтэх зүйл байдаг ч ийм зүйл өмнө нь гарч байгаагүй юм.
Сэтгэгдэл (2)