
Өвлийн хүйтэн жавар тачигнаж байгаа энэ өдрүүдэд Сирийн дүрвэгсдэд орогнох байр барьж байгуулах шаардлагатай байгааг Эмнести интернэйшнл байгууллагаас анхаарууллаа. Тэд Ливаны хойд хэсэгт өвлийн тэсгим хүйтэнд майханд орогнож буй хэдэн мянган иргэн байгааг сануулжээ. Европын холбооноос Сирийн иргэний дайны золиос болсон хүмүүст 1,7 тэрбум долларын тусламж өгөөд байгаа юм. Энэ мөнгө Сири улсын дотоод дахь сөргөөлдөөн дотор байгаа 6,5 сая хүнд зориулагджээ. Тэгвэл НҮБ-аас иргэний дайн эхэлсэн хоёр жил гаруйн хугацаанд 2,3 сая хүн хөрш зэргэлдээ оронд дүрвэсэн гэдгийг тогтоосон юм. Тэдний дийлэнх нь Ливан, Иордан, Ирак, Болгар зэрэг оронд амьдарч байгаа юм. Цаашид дүрвэгсдэд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг хүний эрхийн байгууллага онцолжээ. Тэгвэл Европын холбооноос 500 сая фаундын мөнгөн тусламжаар орон гэргүй дүрвэгсдэд орогнох байр барихад тусална гэдгээ амласан байна. Европын холбооны гишүүн орнууд Сирийн дүрвэгсдийг улс орондоо оршин суулгах гэхээсээ илүүтэй дүрвэгсдийн хуаран барьж байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Эмнести интернэйшнл байгууллага 55 мянган Сирийн иргэнд орогнох байр шаардлагатай байгааг анхааруулсан юм.