Эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд хүн бүр очих дургүй. Тэгвэл Барселонийн
дизайны агентлаг болох "Fuelfor" нь эмнэлэгийн хүлээлгийн өрөөний орчныг
сайжруулах цуврал төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өвчтөнийг гэр
бүлийнхэнтэй нь чөлөөтэй уулзуулах урт ширээ, өвчтөнд зориулсан ухаалаг
гар утасны мэдээллийн санг байрлуулжээ. Мөн гэр бүлийн гишүүдтэйгээ
түшлэгтэй сандал дээр сууж уулзах орчныг бүрдүүлсэн байна. Өвчтөнүүд
дуртай зууш, ундаагаа авах автомат машиныг энд суурилуулж өгчээ.



