Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсон Мандела 95 насандаа
таалал төгссөний дараа түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд 100
гаруй төрийн удирдагч, 100 мянга орчим иргэд оролцсон билээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Манделагийн цогцос Үйлдвэрчний эвлэлийн барилгад байрлаж байгаа ажээ. “BBC” агентлагийн мэдээлсэнээр дүрэмт хувцас өмсгөж, цогцсыг шилэн хоргонд хадгалж буй гэнэ.
Эрх баригчид Нелсон Манделагийн цогцсыг иргэдэд үзүүлэхийг хүлээн зөвшөөрсөний дараа 50 мянган хүн цугларчээ. Тиймээс эмх цэгцтэй байж, дараалал үүсгэн зогсохыг сануулсан байна. Удирдагчийг хүндэтгэхээр ирсэн хүмүүсийг хоёр, хоёроор нь нэвтрүүлж, гурван секундын хугацаа олгосон байна. Манделаг маргааш буюу ням гаригт өвөг дээдсийнх нь нутаг болох Кунуд оршуулна.






























































