Дуучин Беонсей тав дахь цомогтоо зориулж нэгэн шинэ уран бүтээл хийсэн
нь шүтэн бишрэгчдийг нь алмайруулж орхилоо. 32 настай дуучин маань
этгээд сонин дүр төрхөөрөө Лэди Гагатай өрсөлдөж байна гэж хөгжмийн
салбарынхан дүгнэжээ. Шинэ дууны видео клипэнд торны цаанаас бүжиглэж,
нөхөр Жэй Зи нь тамхи татаж буй хэсэг гардаг байна. Гоо үзэсгэлэнгийн
хатан хаан гэж нэрлэгддэг дуучин ийм этгээд дүр төрхтэй гарч ирж байгааг
өмнө нь хэн ч хараагүй билээ.








