

Хятадын саятан, буяны үйлстэн Чен Гуанбиао галын хорыг хэнд ч муу нөлөөгүй гэдгийг батлахын тулд ам руугаа шүршиж, хүмүүсийн анхаарлыг татжээ. Тэрээр өмнө жил лаазалсан цэвэр агаарыг худалдаанд гаргаж ихээхэн хэмжээний ашиг олж байсан билээ. Тэрээр энэ удаа бас л хүмүүсийн сонирхлыг татах бүтээгдэхүүн гаргаж ирсэн нь дээрх галын хор гэнэ. Жижиг савлагаатай энэ галын хор нь байгаль орчинд ээлтэй технологиор бүтээгдсэн бөгөөд хүний биед аюулгүй гэнэ. Ургамлын уургаар бүтээсэн энэ шинэ хэрэгслээр амаа угааж болно гэдгийг ч харуулаад амжжээ.
