
2012-2013 оны судалгаагаар жилд 14 сая гаруй хүн өвчилсөн бол 2008 онд энэ тоо 12,7 сая байжээ. Энэ тоо 2025 он гэхэд 19 саяд хүрнэ гэж тооцоолсон ажээ. Харин хорт хавдраар нас барагсдын тоо 7,3-8,2 сая болтолоо өсчээ.
Өвчлөл нэмэгдсэн нь хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйтай холбоотой гэнэ. Мөн агаарын бохирдол, таргалалт нь нас богиносох шалтгаан болж байна. Жишээлбэл, уушигны хавдраар дэлхий дээр жилд 1,8 сая хүн нас барж байгаа нь 13 хувийг эзэлж байгаа юм. Мөн дэлхийн 140 гаруй оронд хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ялангуяа буурай хөгжилтэй орнууд зонхилох хувийг эзэлж байна.