
АНУ-ын Колорадо мужийн сургуулийн сурагч 3 хүүхдийг буудуулж шархдуулсан бөгөөд нэгнийх нь биеийн байдал тааруу байна. Сэжигтний буунд өртсөн 15 настай охин хүнд хагалгаанд орсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Халдлага гарсан сургууль нь 2200 гаруй сурагч, 70 анги танхимтай юм. Сурагчдын хэлснээр гэмт этгээд ангийг дотроос нь түгжиж багш нарыг буудна хэмээн сүрдүүлж байжээ. Энэ халдлага Сэнди Хоук бага сургуулийн 20 гаруй сурагчийг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэргийн нэг жилийн ой болохоос ганцхан хоногийн өмнө гарлаа. Сүүлийн үед тус улсад сургуулийн сурагчид буу зэвсэг эзэмшиж гэмт хэрэг үйлдэх нь ихсээд байна.