Ойрхи Дорнод, Зүүн болон Хойд Африкийн орнуудад улс төрийн тогтворгүй байдал гаарч, зөрчил сөргөлдөөн, террорист халдлага, засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдаж байгааг АНУ-ын эрсдэлийн үнэлгээний байгууллагаас тогтоожээ. 2010 оноос эхлэн явуулсан судалгаагаар эрсдэлийн түвшин богино хугацаанд нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Үүнээс гадна 197 оронд нийт 52 үзүүлэлтээр эрсдэл тооцоход байгалийн баялгийг цөөн хүмүүс эзэмшиж, бизнесийн орчинд улс төр нөлөөлж байгааг харуулжээ. Сири, Афганистан, Судан, Ардчилсан Конго улс хамгийн их зөрчил, сөргөлдөөнтэй оронд тооцогдсон байна. Тэгвэл Сири, Египет, Ливи зэрэг улс мөн богино хугацаанд эрсдэлтэй орнуудын тоонд тооцогдох болсоныг санууллаа. Харин Энэтхэг, Филиппин, Уганда сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрсдэлээ бууруулж чадсан гэж үзжээ.
