
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нелсон Манделаг оршуулах ёслол өнөөдөр түүний төрсөн тосгонн Кунуд болох гэж байна. Энэ үйл явдалд Нелсон Манделагийн гэр бүл, найз нөхөд, дэлхийн алдартнууд гээд 4500 гаруй хүн оролцох юм. Өчигдөр түүний шарилыг Куну тосгонд нисдэг тэргээр тээвэрлэн авчирчээ. Өнгөрсөн гурав хоногт түүний шарилыг Преторио хотод байрлуулахад 100 мянга гаруй хүн хүндэтгэл үзүүлсэн байна. Куну тосгон нь Иоханнесбург хотоос 700 км-ын зайтай байдаг аж. Энэ оршуулгад Нелсон Манделагийн дотны найз, хамба лам Дестмонд Туту оролцох боломжгүй гэж байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Нобелийн шагналт Нелсон Мнаделаг 12-р сарын 05-ны өдөр өвчний улмаас 95 насандаа таалал төгссөн билээ.