Их Британийн ханхүү Харригийн Өмнөд туйлд очих ээлжит аяллал амжилттай үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Антрактидийн хамгийн хойд цэгт хүрч чадсан байна. Улс төр, нийгмийн амьдарлд оролцохоосоо илүү аялал, зугаалгад цаг зарцуулдаг тэрбээр өнгөрсөн жил нисэх хүчинд амжилттай алба хааж, хүний амь аврах ажиллагаанд оролцож байсан. Харин энэ удаа Өмнөд туйлд хүрэх аяллын багт орж, хамгийн хүйтэн цэгт аялж байна. Түүнтэй хамт мэргэжлийн уулчид, бие хамгаалагчид нь явж байгаа юм.









