
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Нелсон Манделаг сүүлчийн замд нь үдэж байна. Түүний төрсөн тосгон болох Кунуд оршуулах ёслол эхлээд байна. Энэ ёслолд гэр бүл, найз нөхөд, түүнийг хүндэлдэг олны танил хүмүүс гээд 4500 гаруй хүн оролцож байгаа юм. Оршуулах ёслол Өмнөд Африкийн төрийн дуулалаар эхэлжээ. Улсынхаа тугийг барьсан хүмүүс замын хоёр талаар зогсон түүнийг эцсийн замд нь үдэж байна. Тэр дунд Их Британийн ханхаа Чарьз, жүжигчин, хөтлөгч Опра Уинфри нар байгааг хэвлэлүүд онцоллоо.
Нелсон Манделаг нас барсанд эмгэнэж тус улс 10 хоногийн гашуудал зарлаад байгаа. Уламжлал ёсоор түүний шарилыг нар мандахад чандарлах юм.