Өмнөд Африкийн Куну тосгонд яг одоо дэлхий нийтийн анхаарал төвлөрөөд байна. Тус улсын ерөнхийлөгч асан Нелсон Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслол болж байгаа юм. Түүний дотны хүмүүс олон нийтэд хандан үг хэлж, алдар, гавъяаг нь дурсаж байна.Тусгайлан бэлдсэн танхимд олон мянган хүн цугларсан бол уг ёслолыг телевиз, интернетээр олон сая хүн шууд үзэж байна. Тухайлбал, "Алжазейра" телевиз Нелсон Манделаг сүүлчийн замд нь үдэж буй үйл явцыг интернетээр шууд дамжуулж байгааг энд дарж үзнэ үү.
Уг ёслолд албан ёсоор 4500 гаруй хүн оролцож байгаа бөгөөд маргааш нар мандахад нутгийн уламжлал ёсоор шарилыг нь чандарлах юм.
Б.Баяр
























































