
Зүүн жигүүрээс нэр дэвшсэн Мишель Бачелет хоёр дахь удаагаа Чилийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Нийт сонгогчдын 90 орчим хувь нь саналаа өгсөнөөс Мишель Бачелет 62 хувийн санал авсан бол өрсөлдөгч Эвилин Мадей сонгогчдын 38 хувийн дэмжлэг хүлээжээ. Хатагтай Мишель 2006-2010 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1973-1990 оны хоорондох цэргийн дэглэмийн үеийн Ген Августо Пиночетээс хойш хоёр дахь удаагаа сонгогдсон анхны ерөнхийлөгч болжээ. Нийслэл Сантиего хотод түүнийг дэмжигчид туг барин баяраа тэмдэглэж байна. Чили бол Латин Америкийн хамгийн баян орнуудын нэг боловч сүүлийн жилүүдэд дээд боловсролын тогтолцоо, нийгмийн баялгийг тэгш хуваарилах асуудал олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч дээд боловсролыг үнэгүй олгохын тулд татварыг нэмэгдүүлж, эдийн засаг, улс төрийн салбарт шинэчлэл хийх зорилго тавьжээ.