
Ираны аюулгүй байдлын албанаас “MI6”-ийн тагнуулчийг баривчилсан талаар “ISNA” агентлаг мэдээлжээ. “MI6” нь Английн гадаад дахь тагнуулын алба юм. Баригдсан тагнуулч нь Иранд нийт 11 удаа тагнуулын ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Иранд ямар нууц ажиллагаа явуулсан талаар Английн эрх баригчид албан ёсны тайлбар өгөөгүй байна. Баригдсан тагнуулч нь 2007 онд Иранд хувийн аялалд яваад алга болсон Америкийн тагнуулч Боб Левинсон байжээ. Америкийн засаг захиргаа, Левинсоны гэр бүлээс түүнийг ямар нэгэн тагнуулын ажиллагаанд оролцоогүй гэж мэдэгдэж байв. Гэвч тэрээр Английн тагнуулын албанд ажиллаж байсан нь ийнхүү ил болжээ. Сүүлийн саруудад Англи, Ираны харилцаа таагүй байгаа гэнэ. 2011 онд Ираны дипломат ажилтнууд хөөгдсөний дараа Тегеран дахь Английн элчин сайдын яамны гадаа иргэд энэ явдлыг эсэргүүцэж байсан юм. Энэ нь хоёр орны харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болжээ. Түүнээс хойш анх удаа Ираны элчин сайд Англи улсад саяхан айлчилсан байна. Энэ үеэр Английн төлөөлөгчид хоёр орны харилцаа аажмаар сайжирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.