Y

"Youtube" сайт оны шилдэг буюу хамгийн олон хандалттай дүрс бичлэгээ тодруулжээ. Тус компаниас гаргасан үзүүлэлтээр 2013 оны хамгийн их үзэгчтэй клипээр Өмнөд Солонгосын рэппер PSY-н “Gentleman” дуу шалгарчээ. Энэ дууг "Youtube" сайтад 603 сая хүн үзэж сонирхсон байна. Ингэснээр тэрээр хоёр дахь удаагаа шилдгээр тодорлоо. Өмнө нь “Gangnam Style” дуу нь 1,8 тэрбум хандалтыг авч, дээд амжилт тогтоосон юм. "Youtube" сайтын энэ оны тэргүүлэгчдийн хоёрдугаар байранд дуучин Майли Сайрус багтаж, “We can’t stop,” “Wrecking ball” дуунуудаараа 700 сая үзэгчийн хандалтыг авч чаджээ. Харин дуучин Кэтти Перри “Roar”, Пинк “Just give me a reason” дуугаараа дөрөв, тавдугаар байрт орсон байна.
Сэтгэгдэл (1)