Египетийн нийслэл Каир хотод 112 жилийн дараа цас орж, иргэдийг баярлууллаа. Тус улсын цаг уурын албанаас эрс хүйтэрч, 5-15 градусаар буурна гэдгийг анхааруулж байсан юм. Цасны улмаас зам хаагдаж, авто машинууд мөргөлдсөн байна. Гэхдээ бүтэн зууны турш хүлээлгэсэн цас орсоны дараагаар баярласан Египетчүүд цахим ертөнцөд зурагнуудаа идэвхтэй нийлсэн байна. Египетээс гадна Турк, Сири, Израйль зэрэг Ойрхи Дорнодын орнуудад мөн цас оржээ.



