
Хорватын сийлбэрчин Томислав Хорват бол “Загалмайлсан эцэг” цуврал киноны үнэнч шүтэн бишрэгч юм. Тэрээр саяхан үнэнч шүтээн болох жүжигчин Ал Пачиногийн хөшөөг сийлсэн байна. 24 настай уран бүтээлч жүжигчний түшлэгтэй сандал дээр сууж буй баримлыг 117 мянган ширхэг шүдэнзний модоор бүтээхийн тулд 19 сарын хугацаа зарцуулжээ. Эдгээр шүдэнзний модны 68 мянга нь түшлэгтэй сандал хийхэд зориулагдсан байна. Шүдэнзний моднуудаа наалдуулахад багагүй хугацаа зарцуулсан бөгөөд тэрээр өмнө нь хэдэн мянган уран бүтээл туурвиж байсан туршлагатай гэнэ. Үүнээс өмнө Хорват 3000 шүдэнзээр салхин тээрэм хийж байжээ.