
АНУ-д судалгааны лабораторид байдаг анатомийн үзэсгэлэнг хулгайлсан хэрэг гарчээ. Анатаомийн хичээлд ашигладаг эрэгтэй хүний араг ясыг өмнө нь сургуульд ажиллаж байсан этгээд хулгайлсан болох нь тогтоогдсон байна. 28 настай Вестон Хенри Мокюн нь хил давуулан их хэмжээний мөнгөөр худалдаалах гэж байгаад баригджээ. Уг ясыг 2011 оны долдугаар сараас 2012 оны зургадугаар сарын хооронд хайж байсан бөгөөд өнгөрсөн Баасан гаригт хар тамхи худалдаж авахаар зарах гэж байхад нь олсон гэнэ. Энэ төрлийн гэмт хэрэгт 84 мянган долларын нөхөн төлбөр төлөх ногдуулдаг боловч Вестоныг хар тамхины эмчилгээнд хамруулахаар болжээ.