
Америк нь дэлхийн хамгийн их хог хаягдалтай улс болон хувирчээ. Гэхдээ компьютер, телевизор, гар утас зэрэг хүний биед, цаашлаад хүрээлэн буй орчинд аюултай хогныхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэх болсон байна. Зөвхөн 2012 он гэхэд 9,4 сая шоо метр техникийн хог хаягдал ялгаруулсан нь Хятадтай харьцуулахад 2 тонноор илүү хэмжээ билээ. Америкийн нэг иргэн жилд дунджаар 30 килограмм техникийн хаягдал гаргаж байгаа нь дэлхийн дундаж буюу 70 кг-аас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Өндөр хөгжилтэй орнууд ашиглалтын хугацаа дууссан техникийн бүтээгдэхүүнүүдээ буурай орнуудад нийлүүлдэг. Гэхдээ сүүлийн үед ашиглалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн байгальд аюултай тул зарим орон дээрх хандлагаас татгалзах болжээ. Хүн төрөлхтөн техникийн аюултай бүтээгдэхүүнийг аюулгүй аргаар устгах төгс арга бодож олоогүй л байна.
Сэтгэгдэл (1)