
Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утасны зах зээлд Хятадын компаниуд хүч түрэн орж ирж байна. Тус улсын компаниуд ухаалаг гар утсыг төрөл бүрээр танилцуулдаг ч нийтийн хүртээл болж чаддаггүй. Тэгвэл "iNew V3" гэдэг гар утсыг 199 долларын үнэтэйгээр худалдаанд гаргахаар болжээ. Хятадын "Umeox" компанийн харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүн 6,6 мм зузаантай байх юм. Энэ нь дэлхийн хамгийн нимгэн гар утас болсон гэдэгт үйлдвэрлэгчид итгэлтэй байгаа ажээ. 5 инчийн HD touchscreen дэлгэцтэй, 13MP камертай гар утсыг Хятадын зах зээл дээр борлуулахад бэлэн болсон гэнэ.
Сэтгэгдэл (1)