
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён Хи, Ким Жон Уныг авга ахаа цаазалсаны дараагаар болчимгүй өдөөн хатгалга хийж болзошгүйг санууллаа. Ерөнхийлөгч Пак хатагтай хоёр Солонгосын хилийн дагуух цэргээ сонор сэрэмжтэй байлгах ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Чан Сон Тэк цаазлуулсан нь бүс нутагт аюултай, тодорхойгүй байдал авчирлаа” хэмээн нэмж хэлжээ. Ерөнхийлөгч өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнүүдтэй уулзах үеэрээ энэ талаар ярилцжээ. Авга ахаа авилгалын хэрэгт холбон цаазалсан нь Хойд Солонгосын иргэдэд айдас төрүүлээд байгаа юм. Харин энэ хооронд Ким удирдагч цэргийн загварын хүрээлэн, бүтээн байгуулалтын хэсгүүдэд айлчлалаа үргэлжлүүлж байгаа ажээ.