Филиппинд хурдны зам дээгүүр явсан автобус унаж, 18 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Зураг дээрээс улаан автобус газардахдаа эвдэрч, хэмхэрсэн байсныг харж болно. Ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд “Don Mariano Bus” нийтийн тээврийн үйлчилгээний компанийн 78 автобусыг хянахаар болжээ. Мөн автобусны жолооч хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах юм.







