
Гадил жимсэнд дурлагсдад дуулгах таагүй мэдээлэл байна. Америкийн эрдэмтэд саяхан гадил жимсний үндсэнд халдвар тараадаг мөөгөнцөр агуулагдаж байгааг олж тогтоожээ. Эрдэмтэд Ази, Америкт нийлүүлж байгаа жимсний аюулгүй байдал тулгамдсан асуудал болж буйг анхааруулаа. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр уг жимсийг нийлүүлэгч орнуудад хортон шавьж үүсэх таатай орчин бүрдэж байгаа ажээ. Тиймээс шавьжийг устгах бодис хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ нь мөөгөнцөр үүсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болжээ. Ялангуяа, Латин Америкийн орнуудад гадил жимсний модонд хортон шавьж үржих явдал түгээмэл болжээ. Өнгөрсөн сард дэлгүүрээс гадил худалдан авсан Их Британийн иргэний уутан дотроос хорт аалз гарч ирэн, иргэдийг сандаргаж байжээ.