
АНУ-д эмчийн мэргэжлээр суралцахад жилдээ 40-50 мянган доллар төлдөг байна. Энэ нь 4 жилийн хугацаанд 200 мянган доллар төлөх шаардлага гардаг гэсэн үг юм. Сургуулийн төлбөр хэт өндөр байгаагаас эмнэлгийн ажилчдын хомсдолд орж эхэлжээ. 10 жилийн дараа 90 мянган эмнэлгийн ажилтан дутагдана гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргасан байна. Үүнд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь залуучуудаас илүү өндөр настнууд эмнэлгийн үйлчилгээ авах явдал юм. Дараагийн 20 жилд 65-аас дээш настнууд өдөрт 10 мянгаар нэмэгдэх тул эрүүл мэндийн тогтолцоонд анхаарах цаг болсоныг харуулж байна.