Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч агсан Нелсон Манделагийн хөшөөг Преториа хотын холбооны барилгын үүдэнд өчигдөр нээжээ. Хөшөөг нээснээс хойш үзэж сонирхох хүмүүсийн цуваа тасрахгүй байна. 19 жилийн өмнө энэ газар Мандела ерөнхийлөгчийн тангарагаа өргөж байсан юм. Нийт 9 метр өндөр хөшөөг эв нэгдлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нээж байгаа ажээ. Хөшөөний нээлтэд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэйкоб Зума оролцжээ.











