
Америкийн үр хөндөлтийн эмч 72 настай Кермит Госнелл амьд төрсөн нярай хүүхдүүдийг хөнөөсөн хэргээр 30 жил хоригдох ял авчээ. Тэрээр 2008 оны зургадугаар сараас 2010 оны хоёрдугаар сар хүртэл мансууруулах бодистой 600 мянган ширхэг эмийг эмэгтэйчүүдэд жор болгон бичиж өгч байжээ. Энэ хэрэг нь нярай хүүхдүүдийг үхэлд хүргэсэн байна. Госнелл үйлчлүүлэгчдээс эмний мөнгөө бэлнээр тушаахыг шаардаж, өөрийнхөө эмнэлгийн ажилтнуудаар дамжуулан зөвлөгөө өгүүлдэг байсан гэнэ. Зөвхөн 2010 онд 2,300 ширхгийг 150 доллараар зарсан байна. Госнелл ажилтнуудынхаа хамтаар эмийг олон нэртэйгээр гаргаж, үйлчлүүлэгчдээ залилдаг байсан нь илэрлээ. Түүнийг эмчийн хяналтанд байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд хууль бусаар эм түгээж байсан гэж буруутгажээ. Өнгөрсөн тавдугаар сард Госнелл West Philadelphia-д байрлах үр хөндөлтийн эмнэлэгтээ эхийн хэвлийд боловсорч гүйцсэн нярайг хөнөөсөн нь илэрсэн юм. Түүнээс гадна 9 хүн эмнэлгийн практикт байж боломгүй хууль бус үйлдэл хийсэн гэж буруутгагдаж байна.