
Австрийн ерөнхийлөгч Хеинз Фичер 27 настай Себастиан Курзыг гадаад хэргийн сайдаар томилжээ. Себастиан Курз ийнхүү улсынхаа харилцааг төлөөлөх чухал алба хаших болсон байна. Тэрээр Австрийн ардын намын гялалзаж яваа зүтгэлтэн бөгөөд өмнө нь лалын шашинт цагаачдын сургуульд ажиллаж байжээ. Энэ үеэр тэрээр Австрийн нийгэмд цагаачдыг эв нэгдэлтэй байлгах бодлого баримталж, лалын шашинтуудад зориулсан үнэгүй хэлний ангийг нээж, тэдэнтэй хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ. Энэ ч утгаараа Австри улсыг төлөөлөх эрхэм хүнээр сонгогдсон бололтой. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 29 насандаа улсын удирдагчаар сонгогдож байсан бол 2008 онд Бутаны хаан 28 насандаа ширээнд сууж, дэлхийн хамгийн залуу удирдагч болжээ.