
3 жилийн өмнө Тим Гриттани 1500 доллараар хувьцааны зах зээлд хөл тавьж байжээ. Өдгөө 24-хөн настай тэрээр энэ хугацаанд нэг сая долларын хөрөнгөтэй болж чадсан юм. Тим "Apple", "Ford" зэрэг нэр хүндтэй, том компаниудын хувьцааг худалдан авч, зардаг байсан гэнэ. Ингэхдээ бусад хувьцааны арилжаанд оролцогчдын адилаар хямд үнээр аваад, үнэ нь өсмөгц зарж, ашиг олдог байжээ. Гэхдээ энэхүү арга нь хүн бүрийн хийж чаддаггүй эрсдэлтэй алхам гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхдээ Тим Гриттани 3 жилийн туршид нэг ч өдөр компьютероос хөндийрч байгаагүй гэнэ. Арилжаанд оролцож эхэлсэнээс хойш 6 сарын дараа ашиг олж, мөнгөө 3000 долларт хүргэсэн хэмээн амжилтаасаа хуваалцаж байна.