
Твиттер хуудаснаа хүмүүс ямар асуудлыг голлон бичдэг болохыг тогтоохыг оролджээ. Ингэхдээ идэвхтэй хэрэглэгч 3000 хүний дунд судалгаагаа явуулсан байна. Судлаачид дээрх хэрэглэгчдийн жиргээ, жиргээний утга санаанд дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд эрчүүд хөлбөмбөгийн тухай ярилцаж байхад эмэгтэйчүүд хэрэгцээ шаардлагагүй зүйлсийн тухай ярилцах нь элбэг байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Судлаачдын тогтоосноор 3000 орчим хэрэглэгчээс хамгийн идэвхтэй нь 15-20 насныхан гэнэ. Тэдний ярианы 80 орчим хувь нь ямар ч хэрэгцээгүй утга агуулгатай байдаг. Тухайлбал, “Би одоо унтлаа”, “Новш юм аа”, “Өлсөж байна” гэх мэт хүртээлгүй жиргээ юм байна. Харин идэвхтэй хэрэглэдэг дараагийн бүлэг нь 45-55 насныхан бөгөөд тэд ихэвчлэн амьдралдаа үзэж туулсан зүйлийнхээ тухай, эсвэл цаг үеийн асуудлаар нухацтай байр сууриа илэрхийлж, сургаал хайрладаг гэжээ.