
Бионсе өөрийн шинэ цомгоо ямар нэгэн зар сурталчилгаагүйгээр гаргасан боловч нэг долоо хоногийн дотор 828,773 хувиар iTunes-т зарж чаджээ. Энэ нь хамгийн хурдан хугацаанд олон хувиар зарагдсан бүтээл болсон байна. Энэ амжилтаа бататгаж чадвал Тэйлор Свифтийн "Red" цомгийн амжилтыг эвдэх магадлалтай гэж хөгжим сонирхогчид үзжээ. Энэ цомог өнгөрсөн онд гарсан бөгөөд 1,2 сая хувь зарагдаж байсан юм. Бионсегийн шинэ цомог iTunes-т байрласан эхний 3 цагийн дотор 80 мянган хувь борлогдсон болохыг Биллбоард онцолжээ.