Ромын пап I Францисын 77 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Тэрбээр төрсөн өдрөө танил хамба лам нартайгаа даруухан тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ баяртаа орон гэргүй дөрвөн иргэнийг урьсан бөгөөд нэг нь нохойгоо авчирсан байжээ. Тэднийг Ром хотын гудамжинд явж байхад нь Ромын пап ийнхүү төрсөн өдөртөө урьсан аж. Ромын пап I Францист сүсэгтэн олон "Ард түмний пап" гэдэг нэр хайрласан. Түүний энэ үйлдэл ч олон нийтэд ихэд таалагджээ. Тэрбээр "Есүс Зул сарын баяраар гэгээнтнүүд болон гэм нүгэлтэй хүмүүсийг нигүүлсэхээр ирсэн байдаг. Ялангуяа хамгийн их нүгэлтэй хүмүүсийг өршөөхөөр ирсэн байдаг" хэмээн хэлжээ. Пап Францис "Тайм" сэтгүүлийн 2013 оны онцлох хүнээр шалгарсан юм.
Б.Баяр
























































