
“Тайм” сэтгүүлийн оны шилдэг гэрэл зургийн жагсаалтад 20 настай оюутан Нина Де Чифре цагдаагийн ажилтан Сальваторе Пиккионег үнсэж буй зураг багтсан юм. Энэ гэрэл зургийг өнгөрсөн сард Италийн хойд нутагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр дарсан нь олон нийтэд амархан тархсан байна. Гэвч дуулгатай цагдааг үнссэн Итали оюутны үйлдэл прокурорт таалагдаагүйн улмаас мөнгөн торгууль хүлээхээр болжээ. "Тайван жагсаалын энх тайванч үнсэлт" гэж нэрлэгдэж байсан зургийг шүүмжилж, олон нийтийн хэм хэмжээг гажуудуулсан явдал гэж үзсэн байна. Түүгээр ч барахгүй цагдаагийн ажилтанд бэлгийн дарамт учруулсан гэж үзэн, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг санууллаа.
Сэтгэгдэл (2)