
Өмнөд Суданд армийн цэргүүд болон тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, 400-500 хүн нас барсан тухай НҮБ-ын элч мэдэгджээ. Нийслэл Жуба хотод ерөнхийлөгч Садва Кирийг засгийн эрхнээс түлхэж, төрийн эргэлт гаргах гэсэн оролдлого гарч, хоёр өдрийн турш мөргөлдөөн үргэлжилж байна. Гэвч ерөнхийлөгчийн талынхан хүч хэрэглэж, гал нээжээ. Энэ сарын эхээр тус улсын сангийн сайд зэрэг улс төрийн 10 өндөир албан тушаалтыг баривчилсан ажээ. Эсэргүүцэл гарах болсон нь үүнтэй холбоотой бөгөөд 20 мянган хүн оролцсон болохыг Францын НҮБ дахь элчин сайд Жерард Арауд хэлсэн байна. Энэ үймээний улмаас АНУ шуурхай ажиллагаанд оролцоогүй элчин сайдын яамны ажилтнуудыг яаралтай Өмнөд Суданаас яаралтай гаргахаар болжээ. Өмнөд Судан 2011 онд тусгаар тогтносон улс болсоноос хойш тогтвортой Засгийн Газартай болохоор тэмцэж байна. Гэвч газрын тосоор баялаг энэ орон үндэстэн, угсаатан, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хувьд зэвсэгт бүлэглэлтэй хэд хэдэн хэсэгт хуваагдаад байгаа юм.