
Хойд Солонгосын дэглэмийн хоёр дахь эрх мэдэлтэнд тооцогддог байсан Чан Со Тэкт ялын дээд хэмжээ оноож, цаазалсан явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Чан Сон Тэк баривчлагдаж, олон нийтийн өмнө гарахаа больсон гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн түүний эхнэр Ким Чен Ирийн дүү Ким Кеон Ху ч сураг тасраад байсан юм. Гэвч гурав хоногийн өмнө Ким Жон Уны авга эгч олон нийтэд үзэгдсэн нь бас нэгэн таамаг төрүүлээд байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ким Кеон Ху нөхрөө цаазлуулахыг дэмжсэн гэнэ. Ким Чен Ир удирдагчийн охин дүү, өдгөө 67 настай тэрээр армийн генерал цолтой, мөн эрх баригч Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга албан тушаалтай юм. Нөхрийг нь цээрлүүлсэний дараа ч албан тушаалдаа байгаа нь дээрх сэжиг таамгийг бататгаж байна.